Баян-Өндөрчүүд нутаг дэвсгэрийнхээ хогийг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-22 18:20:49
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдууд идэвхтэй ажиллаж байна. Баян-Өндөр суманд Засаг даргын А/73 тоот захирамжийн дагуу үерийн далан, суваг шуудуунд хуримтлагдсан хогийг цэвэрлэх ажил 3 дугаар сарын 16-аас эхлэн хийж байгаа юм.
Одоогоор тус сумын Шанд, Даваат багийн нутаг дэвсгэрт 4543 метр гуу жалгыг цэвэрлэж, 872 м/куб хогийг зориулалтын газар руу ачуулаад байгаа ба гүйцэтгэл 70 хувьтай байна. Хог цэвэрлэгээнд Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн гишүүд болон хүнсний эрхийн бичигт хамрагддаг айл өрхүүдийн гишүүд оролцож байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ