Иргэдэд үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний байр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ШШГА-419 дүгээр Нээлттэй хорих анги иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төвтэй боллоо.
Уг барилгын нэгдүгээр давхарт угтах үйлчилгээ, хорих ангид ял эдэлж байгаа хоригдсон этгээдтэй уулзах ар гэрийг шалган нэвтрүүлэх пост, тоо бүртгэлийн тасаг байрлах юм. Хоёрдугаар давхартаа Бор-Өндөр сумаас бусад тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх шийдвэр гүйцэтгэгч болон үйлчлэгч нарын албан өрөө, сургалтын танхимыг цогцоор нь шийджээ. Иргэдэд үйлчлэх уг барилга нийтдээ 432 м2 бөгөөд цаашид 3 дахь давхрыг барих юм.
Гуравдугаар сарын 20-ны өдөр ашиглалтад орсон энэхүү барилга нь орчин үеийн хууль тогтоомжид нийцсэн өрөө тасалгааны зураглалтай бөгөөд стандартын дагуу хийж гүйцэтгэжээ. Барилгын инженерээр тус аймгийн МСҮТ-ийн багш, инженер Д.Батхуяг ажиллаж, өрлөгийн мэргэжил олгох сургалтыг явуулсан байна. Багш, инженер Д.Батхуяг ял эдэлж байсан хоригдогсдоос 15 хүнийг сонгон авч, онолын мэдлэг олгон уг барилга дээр дадлагын ажлаа хийлгэжээ. Эдгээр 15 хүн өрлөгийн нэг жилийн ангид суралцаж, гэрчилгээтэй төгсөх юм байна. Түүнчлэн тус байгууллагын таван албан хаагч барилга дээр байнга ажиллажээ.
Уг барилга нийт 220 сая төгрөгийн төсөвт өртгөөр бий болсноос Орон нутгийн хөгжлийн сангаас 50.0 сая, ШШГЕГ-аас 127 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр тус барилгыг барихад идэвх зүтгэл гарган ажилласан эдийн засагч, ахмад Г.Дөлгөөнийг “Албаны төлөө-II” зэргийн тэмдэг, сантехникийн механик, дэслэгч А.Амарбаясгаланг ШШГЕГ-ын даргын баярын бичиг, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч О.Жамсранг ШШГБ-ын “Хүндэт ажилтан” тэмдэг, ахлах ахлагч О.Нямбаярыг “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнаж урамшууллаа.
Мөн тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс камержуулалтад зориулан 4.9 сая төгрөг, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд зориулж иж бүрэн компьютер, аймгийн Засаг дарга Н.Ганбямба байгууллагын албан хэрэгцээнд зориулж жижиг тэрэг авахад нь дэмжлэг үзүүлж 3 сая төгрөг тус тус гардуулав.

Д.Одонтунгалаг