Европолоор хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-27 13:56:40
МАДРИД. /ТАСС/. Мөнгө угаах болон хар тамхины худалдаатай холбоотой хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг Испанийн Каталони мужийн цагдаа нар баривчлан саатуулсан тухай тус улсын хууль сахиулах байгууллага “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  
 
Цагдаа нар сэжигтний нэрийг дурдаагүй байна. Харин “El Pais” сонины мэдээлснээр, сэжигтэн этгээд нь Европын Холбооны цагдаагийн алба буюу Европолоор хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэй Таня Варела аж. Тэрбээр Европолоор хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа 70 хүний жагсаалтад багтсан цор ганц эмэгтэй юм байна. 

Т. Варела 2011 оноос хойш оргон зугтаж явжээ.

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ