Умард Солонгост болох тоглолтод дуучин Psy-г оролцуулахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-28 19:26:13
СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд Солонгосын уран бүтээлчид Умард Солонгост хоёр өдөр тоглолт үзүүлнэ хэмээн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн протоколын албаны дарга Так Хён Мин “MBC” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
“Хавар болж байгаа нь тоглолтын сэдэв байх болно. Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн бие даасан тоглолт ирэх сарын 1-нд болно. Харин Умард Солонгостой хамтарсан тоглолт ирэх сарын 3-нд болно. Бид 160 хүнээс бүрдсэн Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн багийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх бодолтой байна” хэмээн Так Хён Мин ярьжээ.
 
Телевизийн “MBC” сувгийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын тал “Gangnam style” дуугаараа алдартай рэпер Psy-г Пхеньянд болох тоглолтод оролцох Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд оруулахыг санал болгожээ. Умард Солонгосын тал энэ саналд дурамжхан байгаа хэдий ч дуучин Psy-г Умард Солонгост эерэг сэтгэгдэл төрүүлнэ хэмээн Өмнөд Солонгосын тал ятгаад байгаа аж.   

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ