Хятадын гадаад хэргийн сайд Орост айлчилна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-30 17:06:59
БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний тусгай элч, тус улсын гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 4-нд Орост айлчилна.
 
Энэ тухай өнөөдөр Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лу Кан сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.  

Айлчлалын үеэр Ван И Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах төлөвтэй байна. Ван И Москва хотод энэ сарын 27-28-нд айлчлал хийхээр төлөвлөж байсан хэдий ч Оросын Кемерово хотод болсон эмгэнэлт явдалтай холбоотойгоор хуваарьт өөрчлөлт орсон байна.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ