Баян-Өлгийн залуус цайны үйлдвэр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-30 22:36:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн залуучуудын байгуулсан "Western-Besik" компани цайны үйлдвэр байгуулж, "Баян-Өлгий" нэрийн цайгаа зах зээлд гаргаж эхэлжээ.

Б.Солтанбек, Ж.Жоламан нар дээд сургуулиа төгсөөд 2016 онд "Western-Besik" компаниа байгуулж байжээ. Тус компани нь казах үндэстний эртний уламжлалт жороор “Sakhar” нэртэй хар саван үйлдвэрлэж, Улаанбаатар хотод борлуулдаг аж. Мөн үндэсний хэв маягтай түрийвч, цүнх, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.  

Дээрх асуудлаар компанийн эздээс тодруулахад: "Саяхан Улаанбаатар хотод цайны үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ Баян-Өлгий аймагт энэ долоо хоногоос борлуулж эхлээд байна. Цайны түүхий эдийг Энэтхэгийн Дели хотоос татдаг. Цайны навчтай болон бахуй гэсэн хоёр төрлийг үйлдвэрийн аргаар савлаж, зах зээлийн үнээс 10 хувиар борлуулж байна"  гэлээ.

Одоогоор тус үйлдвэр нь сард зургаан мянган ширхэг цай савлах хүчин чадалтай, тэд цаашдаа Баян-Өлгий аймгийн цайны хэрэгцээний 40-50 хувийг хангах зорилт дэвшүүлжээ.

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн ард иргэд ОХУ болон Казахстан Улсуудаас импортоор оруулж ирсэн цайг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ