Булган сумын сургууль, цэцэрлэг маргаашнаас ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-02 12:15:19
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа маргааш эхлэхээр боллоо. Аймгийн төвд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас хоёрдугаар сарын 27-ноос эхлэн хорио цээрийн дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон юм.
Булган сумын Онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх, голомтын бүст тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргажээ.
Ням гарагт Онцгой комисоос зөвшөөрсөн автомашин зорчиж, даваа, лхагва, баасан гарагт сондгой, бусад гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн  хэрэгсэл хөдөлгөөнд оролцож аж.
Хорио цээрийн  дэглэм бууртал сургууль, цэцэрлэгт ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх, малчид болон мал бүхий иргэд малаа хашаандаа тогтмол хашихыг Онцгой комиссоос анхааруулсан байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ