Шинзо Абэ 1 сая ам.долларын хөрөнгөтэй

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-02 13:46:34
ТОКИО. /ТАСС/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 104 сая иен буюу ойролцоогоор 980 мянган ам.долларын хувийн хөрөнгө мөнгөтэй аж. Японы парламентын доод танхимаас нийтэлсэн депутатуудын хөрөнгийн талаарх албан ёсны илтгэлд энэ тухай дурджээ. Эд хөрөнгийн тооцоонд банкинд хадгалуулсан мөнгө, үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас багтаж байгаа юм байна.
 
2015 онд 105,3 сая иен байсан Ш.Абэгийн хөрөнгө мөнгийг энэ оныхтой харьцуулахад бага зэрэг буурсан нь түүний үл хөдлөх хөрөнгөтэй хамааралтай үнэлгээний өөрчлөлттэй холбоотой аж. Гэсэн хэдий ч түүний хөрөнгө мөнгө Японы бусад намын тэргүүн нараас илүү байгаа юм.
 
Японы парламентын доод танхимын депутатуудын хөрөнгө мөнгө нь дунджаар 30 сая иен буюу 282 мянган ам.доллар байгаа аж.  Энэ нь 1993 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт юм.

Тус тайланд дурдсанаар, хамгийн их хөрөнгө мөнгийг Японы эрх баригч Либераль-ардчилсан намын депутатууд эзэмшиж байгаа аж. Тэдний хөрөнгө дунджаар 37,4 сая иен буюу ойролцоогоор 352 мянган ам.доллар гэнэ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ