Гал унтраах аврах 42 дугаар анги шинэ машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-05 13:20:45

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгоны Гал унтраах аврах 42 дугаар анги шинэ пургон автомашинтой боллоо.

Ингэснээр Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр, Баян-Адрага, Баян-Овоо, Норовлин зэрэг сумдад учирч болзошгүй гамшиг ослын аюулыг цомхтгон дарах, шинээр байгуулагдсан ангийн шуурхай бүлэг гарч ажиллах боломжтой болж байгаа юм.

Aймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 29 сая төгрөгийн үнэ бүхий тус автомашиныг ийнхүү гардуулан өглөө.

Иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь чухал дэмжлэг үзүүлсэнд ОБГ-ын удирдлагууд талархаж буйгаа илэрхийллээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ