Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-05 15:41:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хаврын ээлжит чуулганы нээлтийн өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. 
Тус байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр, Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Эдгээр асуудлыг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх аж. 
Н.Туяа
Холбоотой мэдээ