Хятад улс чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулах замаар Азийн болоод дэлхийн хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Синьхуа/. Боаогийн Азийн чуулга уулзалт бол Азийн эдийн засгийн интеграцчиллаар дамжуулан бүс нутгийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий дээд түвшний яриа хэлэлцээний индэр юм.
Дөрөвдүгээр сарын 8-11-нд болох энэ оны чуулга уулзалтыг БНХАУ-ын дарга Си Зиньпин нээж үг хэлнэ.
Филиппиний Ерөнхийлөгч асан Фидель Рамос, Австралийн Ерөнхий сайд асан Боб Хоук, Японы Ерөнхий сайд асан Морихиро Хосокава нарын 1998 онд гаргасан санаачлагаар 2001 оны хоёрдугаар сарын 27-нд Боаогийн чуулга уулзалтын үндэс суурийг тавьж байв.
Боаогийн чуулга уулзалтыг 2002 оноос хойш Хятад улсын Хайнань мужийн Боао хотод зохион байгуулсаар байна.
Азийн улс орнууд нь АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн зөвлөлийн чуулга уулзалт зэрэг олон улсын шинжтэй олон хурал чуулганд оролцсоор ирсэн хэдий ч бүхэлдээ Азиар удирдуулсан, Азийн ашиг сонирхлыг илэрхийлэх, Азийн улс орнуудын санаа бодлыг нэгдүгээрт тавих чуулга уулзалт үгүйлэгдэж байсан учир Боаогийн чуулга уулзалтыг бий болгосон түүхтэй.
Боаогийн чуулга уулзалт нь Азийн улс орнууд, Азийн орнууд ба дэлхийн бусад улс орон хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсээр байна.

/Боаогийн чуулга уулзалт болдог газар болон хэвлэл мэдээллийн төвийн шөнийн үзэмж/ (Гэрэл зургийг Синьхуа/Ян Гуаньюй)
17 жилийн тэртээ тулгын чулуугаа тавьж байсан Боаогийн чуулга уулзалт нь өнөөдөр засгийн газрууд, аж ахуйн нэгжүүд, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засаг, нийгэм, байгаль орчин, дэвшилтэт технологи, инноваци, санхүүгийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, худалдаа болон Азийн ирээдүйд чухал ач холбогдол бүхий бусад асуудлыг хамтдаа авч хэлэлцэж, санаа бодлоо солилцох нэгэн чухал индэр болж өргөжөөд байна.Мөн энэхүү чуулга уулзалт нь бусад улсын хувьд Хятадын дипломат харилцаанаас гаднаТоргоны замын эдийн засгийн бүс ба XXI зууны далай тэнгисийн торгоны зам зэрэг Хятадын санаачлагуудын талаар илүү ойлголттой болоход туслах чухал арга хэмжээ юм.
2018 он нь Хятад улсын хувьд бас нэгэн чухал жил юм. Боаогийн чуулга уулзалт нь энэ онд Хятад улсад болох олон улсын шинж чанартай анхны томоохон чухал арга хэмжээ билээ.
Хятад улс 2018 оны Боаогийн чуулга уулзалтыг өмнөд нутгийн Хайнань мужийн далайн эргийн Боао хотдоо дөрөвдүгээр сарын 8-11-нд “Хөгжингүй дэлхийн ертөнцийн төлөөх нээлттэй бөгөөд шинийг санаачлагч Ази” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.
“Дэлхийн эдийн засгийг протекционизм буюу гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлогын үүл бүрхэж байгаа энэ цаг үед Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд илүү нээлттэй, илүү уялдаа холбоотой байж, илүү тэнцвэртэй бодлого баримтлах нь юу юунаас илүү чухал байна. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн өсөлт эмзэг хэвээр, эдийн засгийн төлөв байдал тодорхойгүй байна” гэж Боаогийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Жоу Вэньжун энэ оны эхээр онцлон тэмдэглэж байв.
Тиймээс удахгүй болох дөрвөн өдрийн чуулга уулзалтын хүрээнд “Нээлттэй Ази, даяарчлал&Бүс ба Зам, инноваци болон шинэчлэл” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн дор 60 орчим салбар хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Илүү сайхан Ази ба Дэлхий
Ази тив бол дэлхийн эдийн засгийн нэгэн чухал хэсэг. “2018 онд Азийн өрсөлдөх чадвар улам бүр нэмэгдэж, Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамгаас давах төлөвтэй байна” гэж эдийн засгийн чиглэлээр судалгаа явуулдаг “Делойт” компанийн шинжээчид мэдэгджээ.
Азийн дотоод нөхцөл байдал, тухайлбал бизнесийн орчин болон дэд бүтэц сайжирна гэдэгт итгэлтэй буйгаа тус компанийн шинжээчид илэрхийлсэн байна.
Тус компанийн шинжээчид “Бүс ба Зам” санаачлагыг “бүс нутгийн дэд бүтцийн хамгийн том санаачлага” гэж тодорхойлохын зэрэгцээ “Энэхүү санаачлагын ачаар Европ руу чиглэсэн худалдааны маршрутууд сайжирч, Азийн эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ” гэжээ.
Даяарчлал болон “Бүс ба Зам”, даяарчлалын дараагийн шат, хөрөнгө оруулалт, Тэнгисийн торгоны зам дагуух арлуудын хамтын ажиллагаа зэрэг 2017 оны Боаогийн чуулга уулзалтын үеэр авч хэлэлцсэн сэдвүүдийг энэ оны чуулга уулзалтын үеэр лавшруулан авч хэлэлцэх болно. Азийн улсууд болон хөгжиж буй орнууд хөгжингүй улсуудыг гүйцэж түрүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч болохыг чуулганд оролцогчид мөн авч хэлэлцэнэ.
Дэлхийд Хятадын нөлөө өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятад улс “зөөлөн хүч”-ээр “хатуу хүч”-ээ зузаатгаж байна гэж үзэх болсон энэ цаг үед Боаогийн чуулга уулзалт болох гэж байна.

/Боаогийн чуулга уулзалтыг үүсгэн байгуулсан газрын ойролцоо хөвж буй хөлөг онгоцууд/ (Гэрэл зургийг Синьхуа/Ян Гуаньюй)
Тэгвэл энэ удаагийн чуулга уулзалт нь Хятадын аюулын талаарх “онол”-ыг няцаах болно гэж шинжээчид үзэж байна.
Хятадын Гадаад харилцааны сайд Ван Игийн хэлсэнчлэн, Хятадын хөгжил дэвшлийг “аюул” бус “боломж” гэж харах нь зүйтэй.
Статистик үзүүлэлтээс харвал, дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улс нь АНУ, Япон болон еврогийн бүсээс ч илүү хувь нэмэр оруулж байна. Мөн дэлхийн ядуурлыг бууруулахад Хятад улсын дангаараа оруулж буй хувь нэмэр 70 гаруй хувьтай байна.
“Си-пломат” арга хэмжээ
Хүн төрөлхтний ирээдүйн төлөөх хамтын нийгэмлэгийг бий болгох тухай амлалтыг Хятад улс Үндсэн хуульдаа тусгаснаас хойш анх удаагаа Боаогийн чуулга уулзалт болох гэж байна.
Хүн төрөлхтөн ямар ирээдүйг бий болгохыг хүсэж байна вэ гэсэн энгийн атлаа чухал асуултдаа Хятад улс энэ чуулга уулзалтын үеэр хариулт авна.
Энэ онд Хятад улс дэлхийн дөрвөн чухал арга хэмжээг зохион байгуулах бөгөөд бүгдэд нь БНХАУ-ын дарга Си Зиньпин оролцоно.
Тэдгээрийн нэг буюу энэ сард болох Боаогийн чуулга уулзалтын үеэр хөндөгдөх гол сэдвүүдийн нэг нь шинэчлэл, нээлттэй бодлого юм.
Зургадугаар сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтыг Циндао хотноо зохион байгуулна. ШХАБ өнгөрсөн онд Энэтхэг болон Пакистаныг бүрэн эрхт гишүүнээ болгосноосоо хойш анх удаагаа дээд хэмжээний уулзалтаа хийх гэж буй нь энэ юм. Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр урт хугацааны сайн хөрш, түншлэл ба хамтын ажиллагааны талаарх гэрээг хэрэгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг гаргахаас гадна аюулгүй байдал, эдийн засаг, соёл, байгаль орчны асуудлуудыг авч хэлэлцэнэ.
Есдүгээр сард Бээжин хотноо зохион байгуулах Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт нь Африкийн илүү олон улс оронд “Бүс ба Зам” санаачлагад хамрагдах боломжуудыг санал болгоно.
Харин дараа нь 11 дүгээр сард Шанхай хотод Хятадын олон улсын импортын анхдугаар үзэсгэлэн худалдаа болох юм.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож, Хятад улсын хөгжлийг дагаад гарч ирж буй боломжуудыг олж харахыг Хятадын Гадаад харилцааны сайд Ван И саяхан бүх улс оронд уриалсан билээ.
Эдгээр үйл явдал нь энх тайванч замаар өрсөлдөх, бусдад аюул учруулахгүй байх, жижиг ба сул дорой бүхнийг дэмжих, хөгжих боломжуудыг бусадтай хуваалцах гэсэн “Хятадын онцлогтой дипломат харилцаа”-г бусад улс оронд тольдон харуулах болно.
БНХАУ-ын дарга Си-г энэ их гүрний дипломат үзэл баримтлалын гол “архитектор” гэж сайд Ван И тодорхойлсон удаатай. Си дарга төрийн тэргүүний хувьд дипломат бодлогыг тодорхойлоход биечлэн оролцдог байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд Си Зиньпин 57 улс оронд айлчилж, 110 гаруй улс орны удирдагчдыг хүлээн авч уулзжээ.
Энэ айлчлал, дипломат уулзалтуудаараа дамжуулан Си Зиньпин өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж буй Хятад улсын талаарх дэлхий дахины ойлголтыг нэмэгдүүлж, дэлхийн тавцанд Азийн энэ улсын гүйцэтгэх үүрэг нөлөөг өргөжүүлж, дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинэ арга замуудыг санал болгосон юм.
Шинэчлэл, нээлттэй бодлогыг гүнзгийрүүлэх нь
Хятад улс шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ой, 2002 оноос хойш Боаогийн чуулга уулзалтыг зохион байгуулж буй арлын Хайнань муж үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна.
Хятадын хамгийн жижиг муж боловч хамгийн том эдийн засгийн бүс болох тус арал нь шинэчлэл, нээлттэй бодлогын тэргүүн эгнээнд явна.
Энэ оны Боаогийн чуулга уулзалтын хүрээнд шинэчлэл, нээлттэй бодлогын чиглэлээр хоёр хуралдаан зохион байгуулна. Уг хоёр хуралдааны үеэр зах зээлийн шинэчлэл, мөнгөний бодлого, татварын хөнгөлөлт, хөдөө орон нутгийн сэргээн босголт болон төвлөрлийг сааруулах зэрэг асуудлыг голлон авч хэлэцэнэ.
Хятад улс 1978 оноос шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь тус улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тусалсан. Гэсэн хэдий ч тус улс одоо шинэчлэлийг улам гүнзгийрүүлэх замаар илүү тогтвортой хөгжлийн замд орохыг эрмэлзэж байна.

/Хятадын нийслэл Бээжин хот дахь Үндэсний Конвенцийн төвийн гаднах "Торгоны замын алтан гүүр" байгууламж. “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны форум 2017 оны тавдугаар сарын 14-15-нд болсон газар/ (Гэрэл зургийг Синьхуа/Хоу Жунь)

Азийн хувьд ерөнхийдөө бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлэх нь чухал байна.
Боаогийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Жоугийн мэдэгдсэнээр, энэ оны чуулга уулзалтын үеэр Азийн хамтын ажиллагааны талаарх дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах аж.
Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа илүү өргөнөөр дэлгэж, худалдаа ба хөрөнгө оруулалтыг хөнгөвчилж байгаа учир бүс нутаг болоод дэлхий дахин ч хөгжлийн боломжуудаа бие биетэйгээ хуваалцах нь эргэлзээгүй.
Аж үйлдвэрлэлийн салбараа нээлттэй болгож, санхүүгийн үйлчилгээ, харилцаа холбоо, эмнэлгийн үйлчилгээ, боловсрол, ахмадын асаргаа, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл зэрэг салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй гадаадын бизнес эрхлэгчдийг найрсгаар хүлээн авахад бэлэн буйгаа БНХАУ-ын Засгийн газар зарласан билээ.
“Илүү олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар бизнес эрхлэгчид салбар бүрээс тодорхой хэмжээний ашиг хүртэх боломж нээгдэнэ” гэж Наньжины их сургуулийн эдийн засгийн професор Ян Дэцай ярьжээ.
Хятадын зурхайгаар Ази-Номхон далайн бүс нутагт нохой жил айлчлан ирээд удаагүй байна. Нохой эзэндээ ээлтэй, цовоо сэргэлэн, хүмүүстэй ойлголцохдоо сайн зэрэг онцлогтой амьтан учир Азийн улс орнууд 2017 онд олсон ололт амжилтаа энэ нохой жилд илүү өргөжүүлж, харилцан ойлголцол ба хамтын ажиллагаагаа бэхжүүлж, илүү их ололт амжилт олох нь дамжиггүй.
Г.Доржханд