Говь-Алтай аймагт хачигт риккетсиозын 16 тохиолдол бүртгэгджээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-05 17:35:41
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт хачигт риккетсиозын хүний өвчлөл энэ жил эрт илэрч 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн бол энэ сарын 2-ны өдрийн байдлаар 16  бүртгэгдээд байна. 
Эдгээрийг сумдаар нь авч үзвэл аймгийн төв Есөнбулаг суманд 6, Тайширт 4, Цогтод 3, Дэлгэрт 2, Шаргад 1 тохиолдол бүртгэгджээ. 
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдварын тасагт өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 10 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн хамгийн ахмад нь 53 настай бол хамгийн бага нь 2 ой 2 сартай хүүхэд эмчлүүлж байгаа гэнэ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өвчтөний тоо хоёр дахин нэмэгдсэн тоо юм хэмээн Халдварт, сүрьеэгийн тасгийн  их эмч Г.Бүрэнчөдөр.
Энэхүү халдварт өвчин нь Говь-Алтай аймагт анх 2005 онд бүртгэгдсэн байдаг. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ