Худалдаа-эдийн засгийн харилцаагаа түр зогсоохоор шийдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-04-06 08:58:10
МЕХИКО. /РИА Новости/. Венесуэлийн эрх баригчид Панам улстай худалдаа-эдийн засгийн харилцаагаа 90 хоногийн хугацаатай зогсоохоор шийдвэрлэсэн тухай мэдээллийн AVN агентлаг Венесуэлийн дотоод хэргийн яам, гадаад худалдааны яам, сангийн яамнаас гаргасан шийдвэрийг иш татан мэдээлэв.
 
Панамын нийт 46 хуулийн этгээд, 22 хувь хүнтэй харилцахгүй байх тухай уг шийдвэрт дурдсан байна.
 
Өмнө нь Панамын засгийн газар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон тус улсын төр, засгийн 50 гаруй түшмэлийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг түгээх зэрэг гэмт үйлдэлд оролцсон байх магадлалтай этгээдүүдийн жагсаалтад  оруулсан ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ