Оросоос хөөгдсөн АНУ-ын дипломатчид сэтгэгдлээ үлдээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-06 15:05:53
МОСКВА. /ТАСС/. ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудын зарим ажилтан Оросыг орхин явахаасаа өмнө сэтгэгдлээ үлдээжээ. “Замд тунгаах бодол” хэмээх дүрс бичлэгийг АНУ-ын ЭСЯ-ны “Твиттер” хуудаст байрлуулсан байна.  
 
Тухайлбал, Оросыг орхин явсан дипломатчдын нэг, АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын албан ёсны төлөөлөгч Мария Олсон “Манай хамт олон Оросын сэтгүүл зүйн нийгэмлэгтэй харилцаа тогтоож чадсанаараа маш их бахархаж байна. Бид ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийн сацуу харилцаагаа илүү сайжруулах арга замыг олно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр Оросын сэтгүүлчдээс орос хэлээ сайжруулахад нь туслах ном бэлгэнд авснаа ярьсан байна.
 
“Хугацаанаасаа өмнө явах болсон хэдий ч бизнесийн хүрээнд манай хоёр улсын хамтын ажиллагаа хичнээн чухал гэдгийг би маш сайн ойлгож байна. Бидний хамтын ажиллагаа Оросод төдийгүй Америкт ажлын байр бий болгодог. Талуудын харилцаа чухал ач холбогдолтой гэдэгт бид итгэдэг” гэж АНУ-аас ОХУ-д суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын дарга Майкл Фроман хэлжээ. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ