И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгынхан Улаанбаатарт тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгын уран бүтээлчид ирэх 6 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотод тоглолтоо хийнэ.
1937 онд байгуулагдсан тус чуулга П.И.Чайковскийн нэрэмжит концертын танхимд байрлаж хичээллэдэг бөгөөд дэлхийн хамгийн анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм. Энэхүү чуулгын анхны тоглолт 1937 оны 8 дугаар сарын 29-нд Москва хотын “Эрмитаж” театрын тайзнаа болж байжээ. Тус чуулга 1983 оноос өнөөг хүртэл ОХУ төдийгүй дэлхий даяар аялан тоглолтоо тасралтгүй хийсээр ирсэн. Анхныхаа аялан тоглолтыг 1942 онд Монгол Улсаас эхлүүлсэн түүхтэй. Улсдаа хамгийн олон аяллын тоглолт хийсэн хамтлагаар шалгарч, Гиннесийн номонд бичигджээ.
Түүнчлэн тус чуулга нь 1966 онд Парис хотын "Grand Opera" театрын тайзнаа тоглосон анхны бөгөөд цорын ганц мэргэжлийн ардын бүжгийн чуулга юм. Мөн 1966 онд анх Италийн Милан хотын "La Scala" театрын тайзнаа тогложээ.
Тус чуулгыг үүсгэн байгуулагч Игорь Александрович Моисеев нь дэлхийн бүжгийн урлагийн хөгжлийн хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан, ардын бүжгийг дэлхийн соёлын өмч болгон таниулсан 20 дугаар зууны агуу бүжигчин юм. Тэрбээр тайзны урлагийн шинэ жанрыг бүтээж, ардын бүжгийн урлагийн тайзны шинэ загварыг бий болгосон гээд түүний байгуулсан гавьяа дуусашгүй. Тэрбээр профессор, бүжгийн салбар дахь олон улсын шагналуудын эзэн, хэд хэдэн академийн хүндэт гишүүн бөгөөд бүжгийн тухай нийтлэлүүд, “Би эргэн дурсаж байна... Амьдралаас урт айлчлан тоглолт” номын зохиогч билээ.