УИХ дахь намуудын бүлэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь намуудын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийнэ.
Монгол Ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлууд дээр байр сууриа нэгтгэх юм. Мөн өнөөдөр зарим хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийн хуралдаантай.
Үүнд, -Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд,

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж байнгын хороодод танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд хуралдахаар товложээ.