Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг нээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотын Хууль зүйн товчоонд “Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг” өнгөрсөн сарын 30-нд албан ёсоор нээжээ.
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Зүүн Үзэмчин хошуу хоорондын хамтын ажиллагааны үр дүнд байгуулсан энэхүү цэгт хандсанаар монгол иргэд БНХАУ-ын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авахаас гадна эвлэрүүлэн зуучлах, мөн төлбөртэй, төлбөргүй өмгөөлөгч авах боломжтой болж буй аж.
Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотод Монгол Улсын 70 гаруй иргэн оршин суудаг бөгөөд тус хошууны нутаг дэвсгэрт байрладаг Монгол, Хятадын Бичигт-Зүүн хатавч боомтоор 2017 онд 130 мянган иргэн, 1.3 сая тонн ачаа барааг нэвтрүүлжээ.