1000 гаруй иргэнийг В вирүсээс сэргийлэх вакцинд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-10 00:03:39
Хэнтий /МОНЦАМЭ/ "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хоёр дах шатны нээлтийн арга хэмжээ Чингис хотноо боллоо.

2017 онд Хэнтий аймгийн 40-65 насны иргэдийн 73,1 хувийг үзлэгт хамруулж, элэгний В, С вирүстэй 3469 тохиолдол илрэн эмчлэгдэж, элэгний В вирүсийн халдвар аваагүй 1094 иргэнийг вакцинд хамруулснаар элэгний хавдраас урьдчилан сэргийлж чаджээ.

Ингэснээр элэгний шалтгаант нас баралт өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 10 тохиолдлоор буурсан байна. “Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр нь 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн үр дүнд элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилтыг тавиад байгаа аж.
 
Хоёр дах шатны нээлтийн арга хэмжээний үеэр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үе мөчний үзлэгийн аппаратыг гардуулан өгсөн байна. Уг өдөрлөгөөр 15-39 насны иргэдийн дунд элэгний В, С вирүсийн шинжилгээг үнэ төлбөргүй авч, өмнө нь шинжилгээнд ороогүй 45-60 насныхан шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлсэн байлаа. Мөн зарим үзлэг шинжилгээ болон дотор эрхтний эхо оношлогоог үнэ төлбөргүй үзүүлэв.

Тус хөтөлбөрийн эхний шат 2017 онд зохион байгуулагдаж, улсын хэмжээнд 40-65 насны 353 мянган иргэн В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байсан бол энэ онд 15-39 насны 1.2 сая иргэнийг В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ