Үүлэнд нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх бэлтгэлээ хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх бэлтгэлийг бүрэн ханган ажиллаж байна.
Тус аймгийн ихэнх нутгаар өнөө шөнө болон маргааш өдөртөө бороо болон нойтон цас орох төлөвтэй байгаа учраас порцессийг харж байгаад үүлэнд нөлөөлөх гэнэ. Бэлтгэл ажлын хүрээнд тус аймгийн баруун талын газруудаар 4 газрын генератор байрлуулж хэрэглэх 16 ширхэг түлш, 33 пуужинг бэлтгэжээ. Үүлэнд зориуд нөлөөлөх багт жолооч, инженер, экспедицийн дарга гэсэн 3 хүн бэлэн байдалд ажиллах бол аймгийн төвөөс синоптик инженерүүд мэдээллээр ханган ажиллах ажээ.

Б.Гантуяа