Үр тарианы экспортын татварыг тэглэсэн хэвээр үлдээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-04-13 10:42:36
САНКТ-ПЕТЕРБУРГ. /РИА Новости/. ОХУ-ын Засгийн газар үр тарианы экспортын татварыг тэглэх тухай шийдвэрийг дахиад наад зах нь хоёр жилээр сунгах тухай хөдөө аж ахуйн яамны саналыг дэмжинэ. Онцгой нөхцөл байдалд ашиглах боломж үлдээх үүднээс засгийн газар уг татварыг бүрэн цуцлахгүй байгаа юм” гэж ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Аркадий Дворкович мэдээлжээ.
 
“Үр тарианы экспортын татварыг тэглэх тухай шийдвэрийг илүү урт хугацаагаар ч сунгах боломжтой. Урьдчилан харах боломжтой байдал чухал учраас таван жилээр ч сунгаж болно. Ойрын ирээдүйд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэддэг байх боломжийг хүн бүрт олгохын тулд хангалттай хугацаа тавьж өгөх хэрэгтэй” гэж тэр цохон тэмдэглэсэн байна.
 
ОХУ-ын эрх баригчид дотоодын зах зээл дээрх нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс 2015 оны хоёрдугаар сард улаан буудайн экспортын татварыг нэвтрүүлсэн байна. Харин 2016 оны хоёрдугаар сарын 23-нд уг татварыг 21 сарын хугацаатай буюу 2018 оны долдугаар сарын 1 хүртэл тэглэсэн аж.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ