“Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээ долоо хоног хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-13 11:43:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас "Их цэвэрлэгээний 90 минут" арга хэмжээг долоо хоногийн хугацаагаар хойшлуулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Ингэснээр бүх нийтийн цэвэрлэгээний нээлтийн арга хэмжээ энэ сарын 21-нд 10.30 цагт Сүхбаатарын талбайд болох юм. Харин цэвэрлэгээний үйл ажиллагаа 11.00-12.30 цагт нийслэлийн хэмжээнд өрнөх юм. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубийн сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчлахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ