Хэнтийн МСҮТ олон улсын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-13 21:58:46
Хэнтий /МОНЦАМЭ/ Олон улсын ISO стандартыг 2018 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс Монгол Улсад анх удаа "Монсертф" ХХК баталгажуулах эрхийг авсан байна. Ийнхүү дааж давашгүй өндөр үнээр гадаадын компаниудаар баталгаажуулалт хийлгэж, хүчинтэй хугацаанд нь жил бүр аудит мөн өндөр үнээр хийлгэдэг байсныг цэгэллээ. Тэд “Дэлхийн стандарт Монголд” аянаа Хэнтий аймагт зохион байгуулсан юм.

Энэ үеэр Хэнтий аймаг дахь МСҮТ олон улсын ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхээр гэрээгээ байгууллаа. Тус сургуулийн захирал Г.Нямхатан хэлэхдээ “Хэнтий аймагт анхны ISO олон улсын стандартыг хэрэгжүүлсэн төрийн байгууллага болохын төлөө, өрсөлдөх чадвараа дээшлүүлсэн, чанартай төгсөгчтэй, удирдлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлсэн, хэрэглэгчийн болон багш ажиллагсдын сэтгэл ханамжийг бүрэн хангасан байгууллага болохын төлөө ажиллана.” гэв.
 
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ