“Англи дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-04-16 11:25:02
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Төв номын сангийн дэргэдэх Америкийн Сургалт мэдээллийн төвөөс “Англи дууг хэн сайн дуулах вэ?” уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зарлаад байна. Уралдаан хамтлаг, гоцлол дуу гэсэн хоёр төрлөөр энэ сарын 21-нд явагдах аж.

Америкийн Сургалт мэдээллийн төвөөс эхний гурван байр эзэлсэн сурагчдыг өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнах юм байна. Үүнээс гадна энэ сарын 22-нд тохиох Эх дэлхийн өдрийг тохиолдуулан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран “Эх дэлхийгээ хамгаалахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн 5-9-р ангийн сурагчдын дунд мөн зарлажээ.
“Эх дэлхийгээ хамгаалахад бидний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааны бүтээлийг энэ сарын 23-ныг хүртэл хүлээн авах ба шалгарсан сурагчдын шагналыг дөрөвдүгээр сарын 24-нд Америкийн Сургалт мэдээллийн төвд гардуулж өгөх юм байна.
“Манай төвд бүх насны иргэдэд зориулсан англи хэлний сургалтууд хичээллэдэг. Ирэх сарын 2-оос эхлэн мэргэжлийн гадаад багштай англи хэлний анхан шатны сургалтаа долоо хоног бүрийн гурав дахь өдөр хичээллүүлэх тул сонирхсон хүн бүрийг урьж байна” хэмээн тус төвийн ажилтан Н.Соёлмаа хэллээ. Америкийн Сургалт мэдээллийн төвөөс зарлан явуулж буй англи хэлний сургалтууд болон тэмцээн урадаанд хүүхэд, залуучуудыг идэвхтэй хамрагдахыг мөн уриаллаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ