Эрдэнэбулганы түймрийг унтраахаар өнөө шөнө үүлэнд нөлөөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймэр унтраахад бэрх болсон учир сумын Онцгой комиссын гишүүдээс аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдод ирүүлсэн хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө шөнө үүлэнд зориудаар нөлөөлөхөөр бэлтгэл хангаад байна.
"Цаг агаарын урсгалаар өнөө шөнө бага зэргийн хур тунадасны урсгал орж ирэх төлөвтэй байгаа учраас Рэнчинлхүмбэ сумын газрын генераторыг ажиллуулж Хорьдол, Сарьдагийн давааны орчмоос пуужин харвахаар төлөвлөж бэлтгэлээ ханган ажиллаж байна" гэж Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Адъяасүрэн мэдээллээ.
Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн "Горхины-Эх, Ухантын даваа"-нд гарсан түймэрт 4000 гаруй га талбай шатжээ.
Тус аймгийн Арбулаг сумаас бусад бүх сум цасгүй хуурайшилттай байгаа ажээ.

Б.Гантуяа