“Хүний төлөө-зөв тус” сарын аянаар 37 ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 18:03:52

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас улс даяар өрнүүлж байгаа “Хүний төлөө-зөв тус” сарын аяны нээлт энэ  сарын 07-нд Сайншанд хотод боллоо.

Эрүүл мэнд, боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад сурталчлах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, үүсч болзошгүй эрсдлээс урдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, аж ахуй нэгжийн дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэхэд тус аяны зорилго оршиж байгаа аж.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  сарын аяны хүрээнд нийт 37 ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд аж ахуй нэгж байгууллагуудад чиглэсэн сургалтууд, эрүүл мэнд боловсрол, соёлын салбарт ажиллагсдад болон иргэдэд зориулсан гарын авлага, зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргах, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд  хяналт тавих эцэг эхчүүдийн оролцоо сургалт, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай болон цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудын дунд “Хүүхдийн хоолны зөв сонголт” сэдэвт туршлага солилцох сургалт, “Цахим тоглоом ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг гээд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн аж ахуй нэгж байгууллагуудын хуулиар хүлээсэн эрх үүрэг,хариуцлагыг өндөржүүлэх, дотоод хяналтын тогтолцоог сайжруулахад хяналтын хуудсыг ашиглан зөрчил дутагдлаа засдаг арга барилд  сурахад нь туслах юм байна.

Х.Эрдэнэбулган

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд