Ерөнхий сайд баасан гарагт нийгмийн даатгалын асуудлаар мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-30 10:16:53

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан мэдээлэл хийх юм.

Ерөнхий сайд Засгийн газраас Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг багцлан хүргэх аж.

Тодруулбал, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэтгэвэр олголт, ахмад настнуудад олгож буй тэтгэвэр барьцаалсан зээл гэсэн хэд хэдэн чиглэлээр мэдээлэл хийх гэнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ