Амийг нь хөнөөгөөд гэрийг галдсан гэмт хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-23 15:26:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхоны 112 дугаар байрны есөн давхарт энэ сарын 21-ний шөнө гал гарч, 27 настай бүсгүй амиа алдсан талаар бид өмнө мэдээлсэн.Гэтэл амиа алдсан бүсгүй галд биш гадны нөлөөгөөр амиа алдсан болохыг цагдаагийн үзлэгээр тогтоосон байна.
Гэрт гарсан галыг унтраасны дараа  үзлэг хийхэд  бүсгүйн хоолойг боож, амийг нь хөнөөн, улмаар хэргийн ул мөрийг устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтаасан үйлдэл болзошгүйг тогтоон шалгажээ. Талийгаач нь эмэгтэй, 27 настай ганц бие Э гэгч байсан бөгөөд түүнийг төрсөн дүү 19 настай эрэгтэй Б, найз 20 настай Э-гийн хамт хувийн өс хонзонгоор бүлэглэн амийг хөнөөсөн нь эхний байцаалтаар батлагдсан тул гэмт этгээдүүдийг хорьсон байна. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн,уг гэмт хэргийг  мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж НЦГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ