Орон даяар Онцгой байдлын төвшин тогтоох шалгалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадралын тушаалаар онцгой байдлын албаны түвшин тогтоох шалгалт орон даяар зэрэг эхэлсэн байна.
Түвшин тогтоох энэ шалгалт дөрвөн жилд нэг удаа явагддаг. ОБЕГ-ын харьяа төв, орон нутгийн албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, жагсаалын үзлэг, цэрэгжилт, биеийн тамир, хууль эрх зүйн болон мэргэжлийн тест, гадаад хэлний мэдлэгийг цогцоор нь шалгаж, дүгнэдэг байна. Шалгалтын зургаан ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдсоноос хөдөө орон нутагт дөрөв, нийслэлд хоёр ажлын хэсэг хуваарилагдан ажиллаж байна.
Ж.Батсайхан