Ахмадууд урлаг, спортоор өрсөлдөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-25 12:40:07
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оныг "Ахмад настанаа дээдлэх жил" болгон зарласан нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн сумын 400 гаруй ахмадууд урлаг, спортоор өрсөлдөж эхэллээ.
Мөрөн сумын хэмжээнд 3650 ахмад настан амьдардаг бөгөөд баг бүрийн шилдэг авъяастануудын тэмцээн өнөөдөр эхэллээ. Мөрөн сумаас шалгарсан 2 баг аймгийн аварга шалгаруулах урлаг, спортын наадамд оролцох эрхтэй болох гэнэ. Энэ удаа ахмадууд хийн дасгал, гар бөмбөг, шатар, ширээний тенисс, гоцлол дуу, хөгжим, цэнгээнт бүжиг гэсэн төрлүүдээр өрсөлдөж байна. Тэтгэвэрт гарснаас хойш аливаа арга хэмжээнд оролцохгүй гэртээ л байдаг байсан бол ахмадаа хүндэтгэн зарласан нэрлэсэн жилийн хүрээнд олон арга хэмжээнд оролцох болсондоо ахмадууд талархалаа илэрхийлж байлаа.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ