Эрдмийн баяраар сурагчдаас хураамж, хандив авахыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сургууль төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа суралцагчид өөрийн мэдсэн сурсан зүйлээ сургууль, цэцэрлэг, эцэг эх асран хамгаалагч, багш нартаа тайлагнах "Эрдмийн баяр"-ын үйл ажиллагааг ирэх тавдугаар сарын 16-нд аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх албан даалгавар гаргалаа.
Гэхдээ суралцагчдаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авах, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хөдөө хээр, амралт, зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад амралт, зугаалга зохион байгуулах, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Мөн сурагчдын зөвлөл, эцэг эхийн зөвлөлийн үүсгэн санаачлага нэрээр мөнгө татах, багшид үнэтэй бэлэг өгөх, эцэг эхэд санхүүгийн дарамт учруулахгүй байхыг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгожээ.

Б.Гантуяа