Хөвсгөл аймгийн 15 суманд түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-27 12:05:27
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нутгаар ойрын өдрүүдэд хур ороогүйн улмаас хуурайшилт нэмэгдэж өнөөдрийн байдлаар 15 сум хуурайшилтын дөрөвдүгээр зэрэг буюу түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд хүрснийг аймгийн Ус, цаг уур,  орчны  шинжилгээний газраас мэдээллээ.
Нийт нутгаар хуурайшилтай байгаан улмаас энэ сард зургаан суманд ой хээрийн найман түймэр гарч 8,5 мянган ойн талбай түймэрт шатсан байна. Зарим сумын түймэр цурманд байна. Хөвсгөл аймгийн Ус, цаг уур,  орчны  шинжилгээний газраас үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж 9 пуужин харавсан боловч ахиу хэмжээний хур ороогүй гэнэ. Маргааш болон нөгөөдрийн урьдчилсан мэдээгээр хур тунадасны үүлний нөхцөл бүрдэж магадгүй байгаа тул дахин нөлөөлөхөөр бэлтгэл ханган ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа
Холбоотой мэдээ