Арменийн ерөнхийлөгчтэй уулзсанаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-27 16:16:44
ЕРЕВАН. /Риа Новости/. Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисянтай уулзаж, улс оронд болоод буй нөхцөл байдал хийгээд түүнийг зохицуулах боломжтой арга замуудыг хэлэлцсэн тухайгаа сөрөг хүчний удирдагч Никол Пашинян “Фэйсбуук” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр Арменийн хувьсгалт "Дашнакцутюн" холбооны төлөөлөгчидтэй уулзаж улс төрийн дотоод нөхцөл байдал, асуудлыг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцсэнээ мэдэгдсэн байна.
 
Арменийн ерөнхий сайдад тус улсын парламентын сөрөг хүчний “Елк” бүлгээс сөрөг хүчний удирдагч Никол Пашиняны нэрийг дэвшүүлсэн билээ. Тус улсын нэг танхимтай парламентын 105 депутатаас 53 депутат  Н.Пашиняныг дэмжвэл тэрбээр ерөнхий сайд болох бөгөөд  парламентын 40 гишүүн Н.Пашиняныг дэмжихээ мэдэгдсэн юм.  Хэрвээ өнгөрсөн лхагва гарагт эрх баригч эвслээс гарсан "Дашнакцутюн" намын депутатууд Н.Пашиняныг дэмжвэл түүнд дахин 6 хүний санал хэрэгтэй болно.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ