Стандарт, хэмжил зүйн газар МУИС-тай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-27 16:43:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн онолын тухай ойлголтыг дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, практикт хэрэгжүүлэх, туршлага солилцох, олон улсын төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, СХЗГ-аас МУИС-д суралцаж байгаа магистрант, докторантыг дотоод, гадаадын их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахад мэргэжил арга зүйн болон мэдээллийн туслалцаа үзүүлэх, талуудын хийж гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлын эмхэтгэлт, ном, товхимлыг хамтран бололвсруулж, хэвлүүлж нийтэд сурталчлах зэрэг ажлыг тусгажээ.

Түүнчлэн  МУИС нь төрийн өмчит их, дээд сургуулиудыг түүчээлэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газраас холбогдох сургалт, зөвлөмж авах талаар зөвшилцөв. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар Сайдын зөвлөх С.Янжинсүрэн, СХЗГ-ын дэд дарга Б.Билгүүн, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцсон юм.  
Ж.Болор
Холбоотой мэдээ