Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-05-04 17:05:52
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж хурлаа өнөөдөр хийлээ.

Хурлыг Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр удирдан явуулсан бөгөөд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн Нийслэлийн Засаг даргын захирамж, нэгдсэн ажлын төлөвлөгөө, хурлын хуваарь зэргийг танилцуулж, ажлын хэсгийн гишүүд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үеэр төлөвлөж буй ажлуудаа мөн хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ