ТЕГ-ын нэр барьж залилан мэхэлсэн байж болзошгүй этгээдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-07 13:38:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ТЕГ-ын нэр барих замаар бусдаас их хэмжээний мөнгө, эд зүйл залилан мэхэлсэн байж болзошгүй этгээдийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Эд зүйлсээ залилуулсан иргэдийн мэдээллийг хүлээн авч байгааг Цагдаадгийн хэлтсээс мэдээллээ. Тагнуулын байгууллагын алба хаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэх, дарамт шахалт үзүүлэх, эрхэлж буй ажилд нь саад учруулах зэрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс иргэд, хуулийн этгээд  дээрх төрлийн сэжигтэй үйлдэл илэрсэн даруйд Тагнуулын ерөнхий газрын 263017, 264017 дугаарын утсаар мэдэгдэхийг хүсэв.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ