"Цайрт минераль" ХХК-ийнхан гурван асуудлыг шийдэж өгөхийг сайдаас хүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 06–ны өдөр Сүхбаатар аймагт ажиллаж, "Цайрт минераль" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр Дорнод, Сүхбаатар аймгийн таван уул уурхайн компанитай танилцжээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сайдын зөвлөх, уул уурхай болон ашигт малтмалын газрын дарга, мэргэжилтнүүд багтжээ. Тэд Дорнод аймгийн дөрөв, Сүхбаатар аймгийн нэг уурхайн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Дорнод аймгийн хувьд газрын тосны лицензний маргаанаас эхлээд асуудал багагүй байгаа бол Сүхбаатар аймагт уул уурхайтай холбоотой элдэв маргаан харьцангуй гайгүй байна гэдгийг хэлж байлаа.
Цайрт минераль ХХК бол аймаг орон нутаг төдийгүй улс эх орны төсөвт тодорхой хувь нэмэр оруулдаг, арав гаруй жил тогтвортой ажиллаж ирсэн Сүхбаатар аймгийн хамгийн том уул уурхайн компани юм. Тиймээс компанийн зүгээс гурван асуудлыг сайдад уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Тус компани анх байгуулагдахдаа Дорнод аймгаас эрчим хүчээ авдаг байсан бол 2017 оноос Өндөрхаан хотоос авдаг болсон. Гэвч Өндөрхааны шугам ачааллаа даахгүйгээс болж, эрчим хүчнээс хамаарсан зогсолт хийх явдал их гарах болжээ. Өнгөрөгч онд гэхэд зөвхөн эрчим хүчнээс шалтгаалж 144 удаагийн зогсолт хийсэн байна. Тиймээс найдвартай эрчим хүчээр хангах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг хүсчээ. Мөн Цайрт минераль ХХК түүхий эдийн тээвэрлэлтээ өөрийн аймаг болон Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр дамжин хийдэг. Эдгээр аймгуудтай аль алинтай нь хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг. Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дээр тээвэрлэлт хийдэг гэдэг утгаараа зохих төлбөр төлөөсөө ч төлдөг. Гэтэл Дорноговь аймгийн зүгээс компанид тавих шаардлага дахин нарийсч, улмаар энэ нь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх байдал үүсч эхэлснийг зохицуулж өгөхийг хүссэн байна. Цайрт минераль ХХК өдөрт 3-4 машин тээвэрт гаргадаг бөгөөд Дорноговь аймгийн нутаг дэвсэгэрээр 190 км замыг л туулдаг аж.
Арав гаруй жил ажилласан компани одоо нөөцөө өсгөх, дахин хайгуул хийж эхлэх шаардлагатай болсон ч нутгийн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, энэ ажлыг сүүлийн жилүүдэд огт хийж чадаагүй. Хайгуул хийх газар нь тахилгат уул овоотой ойрхон байгаагаас дээрх байдалд хүргээд буй юм. Үүнийг төр засгийн зүгээс хууль эрхзүйн хүрээнд нь зохицуулж өгвөл, нөөцөө өсгөх боломж байгаагаа дуулгажээ.
Харин УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар дээрх асуудлуудтай танилцаад, бүгдийг зохих ном журмын дагуу, хуулийн хүрээнд шийдвэрлэх ямар боломж байгааг судлаж, шат дараатайгаар шийдвэрлэхээ илэрхийлжээ.

Т.Одончимэг