"Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь" илтгэл хэлэлцүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурлыг Хэрэг бүртгэх албанаас санаачлан ХЗДХЯ, ЦЕГ-тай хамтран улсын хэмжээнд 2 үе шаттай зохион байгуулж байна. Өнөөдөр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурлаар хоёрдугаар шатанд шалгарсан 12 илтгэлийн хэлэлцүүлэг боллоо.
Эхний үе шатанд хангай, говийн, баруун, зүүн бүсийн аймгуудыг бүсчилсэн байдлаар хувааж, онол практикийн хурлыг зохион байгуулж бүс тус бүрээс шалгарсан итгэлүүдийг хоёрдугаар шатанд ирүүлсэн бөгөөд нийтдээ 109 итгэл тавигдсанаас хоёрдугаар шатанд үлдсэн 62 илтгэлээс шилж ХСИС-ийн “Инноваци төв”-ийн эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг уншиж, танилцан 6 шалгуур үзүүлэлтээр дээрх 12 илтгэлийг шалгаруулжээ.

Ж.Батсайхан