Хятад улс Д.Трампын шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-09 17:34:59
БЭЭЖИН. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрт харамсаж байгаагаа Хятадын эрх баригчид илэрхийлжээ. Энэ тухай Хятадын ГХЯ-ын албан ёсны төлөөлөгч Гэн Шуан сэтгүүлчдэд зориулж тогтмол хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
 
Тэрбээр хэлэхдээ “Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр нь Ойрхи Дорнодын бүс нутагт болон дэлхий дахины нөхцөл байдалд эерэг тогтворжуулах нөлөө үзүүлэх учир энэ хэлэлцээрийг чанд мөрдөх ёстой. АНУ Ираны эрх баригчдын эсрэг ямар нэгэн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч манай улсын Засгийн газар Ирантай хамтын ажиллагаагаа хөгжүүлсээр байх бодолтой байна. Хятад болон Иран улс нь худалдаа, эдийн засгийн тогтмол харилцаа холбоотой ажилладаг. Бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчилгүйгээр хамтран ажилласаар байх болно” гэжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ