НҮБ-ын энхийг сахиулах хүчний баазад халдсаныг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-01 14:50:43

НҮБ. /Xinhua/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь НҮБ-ын энхийг сахиулах хүчний баазад Угандагийн босогчид халдсаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн буруушаав.

Тус улсын Хойд Киву мужийн Макембид Холбоотны ардчилсан хүчин халдлага үйлдсэн юм. Ширүүн буудалцааны үед Малави улсаас ирсэн энхийг сахиулагч амиа алдаж, нэг энхийг сахиулагч шархадсан тухай Бан Ги Мүний төлөөлөгч мэдэгдсэн юм.

Тус бүс нутагт Холбоотны ардчилсан хүчний үйлдэж буй цуврал халдлагууд “2014 оны 10 дугаар сараас хойш 500 гаруй жирийн иргэний аминд аль хэдийн илэрхий хүрсэн”-д Бан Ги Мүн “маш их санаа зовж” буйгаа илэрхийлээд, гэмт этгээдүүдийг шийтгэхийн тулд шуурхай ажиллахын уриалав.

"Зэвсэгт бүлэглэлүүдийг устгаж, ял шийтгэлгүй өнгөрдгийг төгсгөл болгохын тулд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын эрх баригчдын хүчин чармайлтыг НҮБ дэмжихэд бэлэн буйг Ерөнхий нарийн бичгийн дарга дахин мэдэгдэж байна" гэж мэдэгдэлд бичжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ