"Зөв амьдрахуй" лекцэнд 2000 гаруй иргэд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-10 10:49:44
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн удирдлагуудын урилгаар "Жавзундамба Хутагт Төв"-ийн багш, гавж Д.Нямсамбуу тэргүүтэй лам хуврагууд Хөвсгөл аймгийн 2000 гаруй иргэдэд үнэ төлбөргүй лекц уншиж, ном айлдлаа. Тус аймгийн ИТХ-аас 2016 онд баталсан иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх "Иргэний боловсрол" хөтөлбөрийн соён гэгээрүүлэх зорилтын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.
"Зөв амьдрахуй" лекцийг багийн иргэдэд, ахмадуудад, төрийн албан хаагчдад, төгсөх ангийн сурагчдад, архи хэтрүүлэн хэрэглэдэг зорилтот бүлгийн иргэдэд гэсэн тодорхой чиглэл хүрээнд зохион байгуулж иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Харин Монголын Бурхан Шашинтны Төв "Гандантэгчэнлин хийд"-ийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын бие чилээрхсэн учраас энэ удаа ирж чадсангүй. Гэхдээ "Зуны дэлгэр цагт хоймор нутгийн иргэдтэйгээ заавал уулзана" гэдгээ уламжилсан байлаа. “Зөв амьдрахуй” цуврал лекцийн үеэр бурхны шашинтай ард түмний итгэл үнэмшил, дотоод ухаарлын талаар номлол сургаал айлдаж, ёс суртахуунтай, амар амгалангийн талаар айлдаж байлаа.
"Жавзундамба Хутагт Төв"-ийн багш Д.Нямсамбуу гавж" Хүний хүрч болох дээд рүү яв, нийтээрээ ёс суртахуунтай болохгүй бол нүхнээс гарахгүй,  нэг ч болов зүйл дээр шударга, үнэнч, ариун байх хэрэгтэй, хэрэггүй бодлуудыг унтраах хэрэгтэй,  мунхагыг ялах л хамгийн мундаг нь юм шүү, баяр баясгалантай амьдрахын утга учрыг ярилцах юм" гэдгийг онцолж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ