Эрүүгийн хэргийн шүүгчид сургалт хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-01 14:52:43

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй "Эрүүгийн эрх зүйн сургалт”-ыг өнгөрсөн  сарын 25-27-ны өдрүүдэд хийсэн юм.

Тэгвэл энэ сарын эхээр орон нутгийн шүүхүүдэд  бүсчилсэн сургалтыг удирдан явуулж байна. Энэхүү сургалт албан тушаалын гэмт хэрэг, кибер гэмт хэрэг зэрэг зарим төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэл тэдгээрийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал,  шинжээчийн дүгнэлтийг үнэлэх арга зүй, шүүхээс хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах асуудлын талаар шүүгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.   

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч-багш нар Улсын Дээд шүүхийн шүүгчидтэй хамтран дээрх сэдвүүдээр хичээл заалаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ