Улаанбаатар хотын төв номын санд 8000 гаруй ном хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарчууд уншиж байна” ном хандивлах нэг сарын аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбоо амжилттай хэрэгжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбооны санаачилгаар НИТХ болон УБ хотын төв номын сантай хамтран өрнүүлсэн уг аянд нийт 90 орчим төрийн болон төрийн бус байгууллагын 10 мянга орчим ажилтан албан хаагчид, оюутан сурагчид, хувь хүмүүс нэгдсэн байна. Ингэснээр нийт 30 гаруй сая төгрөгийн 8000 гаруй номыг хандивласан аж.
Дээрх цугларсан номыг Улаанбаатар хотын төв номын сангийн “Явуулын номын сан”-д хандивлаж байгаа бөгөөд катологид оруулж бүртгэсний дараагаар Улаанбаатар хотын алслагдмал дүүрэг хороодын иргэдэд хүрч үйлчлэх аж.
Б.Туул