Мэргэжлийн сумогийн Нацү башё Токио хотноо эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-14 10:42:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн зуны тэмцээн буюу Нацү башё өчигдөр буюу ням гарагт Токио хотноо эхэллээ.

Энэхүү башёгийн эхний өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Тамаваши Б.Мөнх-Оргилтой таарч давсан бол ёкозүна Какүрюү М.Ананд Эндогоор эхний даваагаа авсан байна. Сэкивакэ цолтой Ичиножёо А.Ичинноров Абиг давсан бол Араваши Э.Дөлгөөн Чиёонокүнид унасан юм.

Харин Озэки Гоэйдо эхний даваагаа авсан бол 72 дахь Ёкозүна /Их аварга/ Кисэносато энэ башёг өнжихөөр болсон байна. Кисэносато 2017 оны хаврын барилдаанд түрүүлэхдээ мөрөндөө гэмтэл авснаас хойш ийнхүү нэг ч башёд барилдаагүй байгаа юм. Энэ нь Ёкозүна цолтой бөх долоон башё өнжиж байгаа хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь Ёкозүна Таканохана 2002-2003 оны хооронд мөн долоон башё өнжиж байсан билээ.

Токио хотноо үргэлжиж байгаа Нацү башё 5 дугаар сарын 27-ны өдөр өндөрлөнө.

Д.Өлзий
Холбоотой мэдээ