Сурагчдын санхүүгийн суурь боловсролыг дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-14 13:22:25
Увс /МОНЦАМЭ/. ЕБС-ийн сурагчдын “Санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх нь” аяны хүрээнд зохион бичлэгийн болон илтгэл, гар зургийн уралдаан явагдлаа. Энэхүү уралдаан нь сурагчдад санхүүгийн зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, мөнгө, санхүүгээ зөв төлөвлөх, хуримтлал үүсгэх, санхүүгийн хэмнэлт бий болгох чадварыг эзэмшүүлэх, ирээдүйд амжилттай амьдрах эх үүсвэрийг багаас нь олгоход чухал түлхэц болохуйц үр дүнтэй ажил болжээ.
ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдсон гар зураг, илтгэл, зохион бичлэгийн энэхүү уралдаануудад аймгийн төвийн сургуулийн сурагчид идэвхтэй хамрагдсан бөгөөд өнөөдөр зохион байгуулагчдын зүгээс шагналыг нь гардуулан өглөө. Аймгийн ЗДТГ-ын СТСХэлтсээс ХААН банк, Төрийн банк, Голомт банкны Увс аймаг дахь салбар болон “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагатай хамтран энэхүү уралдааныг явуулжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ