“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг олгох зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг өчигдөр зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд Улаангом сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1, 3, 4, 5, 7, 8, 9, 10 дугаар цэцэрлэгийн 96 хүүхэд оролцож, авхаалж самбаагаа сорьсноос 1-р цэцэрлэгийн “Бид чадна” баг нэгдүгээр байранд шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль хүртлээ. Харин 9-р цэцэрлэгийн “Мөрдэст” баг, 5-р цэцэрлэгийн “Шүгэлхэн”, 8-р цэцэрлэгийн “Шонхор-2” багууд удаах байранд шалгарсан юм. Тус тэмцээний зардлыг аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-өөс гаргасан бөгөөд бүх бяцхан тамирчдад гарын бэлэг олголоо.

Б.Батхүү