“Илчит металл” ХХК-ийн баг аймгийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-14 17:24:44
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 20 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай Сайхан сумын “Илчит металл” ХХК-ийн баг түрүүлж, Б.Батцогоо ахлагчтай Булган сумын “Ханжаргалант” баг, аймгийн гоц мэргэн Д.Пүрэвсүрэн ахлагчтай Баян-Агт сумын баг удаах байранд шалгарлаа.
- Энэ удаагийн тэмцээнд манай багийнхан одтой сайхан харвалаа. Цуваа харваанд Сэлэнгэ сумын харваач, аймгийн гоц мэргэн Г.Ганбаатар түрүүлсэн. Харин хоёр, гуравдугаар байрыг манай багийн харваач, улсын мэргэн Ө.Эрдэнэбат, харваач Л.Эрдэнэбаяр нар эзэллээ гэж “Ханжаргалант” багийн ахлагч, аймгийн шагайн холбооны тэргүүн Б.Батцогоо ярилаа.
М.Батжаргал

Холбоотой мэдээ