Өлгий, Сагсай сумын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-14 18:50:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн бүх нутгаар өнөөдөр шороон шуурга шуурч байна. Салхины хурд Өлгий, Сагсай сумын нутагт зарим үед 22 м/с-д, бусад сумдад 16 м/с хүрсэн талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Аюулт үзэгдлийн улмаас байшингийн дээвэр салхинд хийссэн тухай нэг дуудлага одоогоор аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар шуурга өнөө орой багасна гэсэн хүлээлттэй байна.

Энэ сарын 15-наас 21-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад хугацааны дунд болон сүүлчээр салхины хурд 14-16 м/с-д хүрч дахин ширүүсэхээр байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ