Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг бууруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-15 16:56:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ниймгийн даатгалын хэлтэс энэ жил шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөөр 10,2 тэрбум  төгрөгийн орлого оруулж, 37,7 тэрбум төгрөгийг тэтгэвэр тэтгэмжид зарцуулах юм. Энэ оны эхний 4 сарын байдлаар 3,3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 108,0 хувь биелүүлээд байна.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 148,0 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн харьцуулахад 12,9 хувиар буурсан дүнтэй байна. Шимтгэлийн авлагын ихэнхийг газар тариалангийн цөөнхөн компани болон төсвийн газруудын өр эзэлж байна гэж аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн ахлах нягтлан бодогч Р.Батхишиг ярилаа.
Аймгийн нийгмийн даатгалын хэлтэс он гарсаар 37 байгууллагад хяналт шалгалт хийснээс 7 байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой зөрчил илэрч, 16 даатгуулагчтай холбоотой 2,1 сая төгрөгийн төлбөр зөрчилд улсын байцаагч акт тавьж шийдвэрлэсэн байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ