Ёс зүйн дэд хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-16 16:00:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүйн дэд хороог өнөөдөр хуралдуулж, иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх болжээ. 

УИХ-ын гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг хэлэлцдэг УИХ-ын Ёс зүйн дэд хороог Д.Лүндээжанцан ахалж байсан. Харин Д.Лүндээжанцан гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон тул оронд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг тус дэд хорооны даргаар томилсон юм. Тэрбээр дэд хорооны хуралдааныг өнөөдөр зарлаж иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэхээс гадна, энэ онд хийх ажлаа төлөвлөхөөр болжээ. 
 
Н.Туяа 
Холбоотой мэдээ