Баруун бүсийн “Гоёл-2018” наадам Говь-Алтайд болно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-16 16:44:28
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Баруун бүсийн “Гоёл-2018” наадам Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад энэ сарын 19-ний өдөр болно. 
Энэхүү наадам нь анх удаа тус аймгийн мастер оёдолчдын нэг Монгол Улсын гавьяат ажилтан С.Жавзангийн нэрэмжит болон Алтай хотноо зохиогдож байгаагаараа онцлогтой юм. Наадмын Ерөнхий ивээн тэтгэгчээр УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, зохион байгуулагчаар  аймгийн ЗДТГ, Монголын Үйлдвэрлэлийн Хоршооны төв холбоо ажиллаж байгаа юм. Мөн орон нутгийн албан байгууллага, аж ахуй нэгжүүд хамтран ажиллаж, ивээн тэтгэнэ гэдгээ мэдэгджээ. 
Түүнчлэн наадмын үеэр хүрэлцэн ирсэн үзэгчдээс азтай үзэгч шалгаруулах гэнэ. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ